✔️ Гүүш 1.0 - үг үсгийн алдаа шалгагч туслах


🎉 Гүүш 1.0 - Монгол кирилл бичгийн үг үсгийн алдаа шалгагч туслах маань албан ёсоор гаргав 🥳. Алдаа шалгагч хийх болсон шалтгаан: Хүнд хэлэхэд эвгүй ч би өөрөө их алдаатай бичдэг нөхөр билээ😓. Тийм болохоороо янз янзын алдаа шалгагчаар өөрийн энэ асуудлыг шийдэхийг оролдож байлаа. Харамсалтай нь тэдгээр бүтээгдэхүүн миний хувьд ямар нэг байдлаар шаардлага хангахгүй эсвэл хэрэглэх боломжгүй зэрэг асуудал гарсан юм😥.

  • Болор дуран - Office-н программуудад зориулан гаргасан. Миний хувьд office-н программ гэсэн ойлголт байхгүй хүн😵.
  • Spellcheck.gov.mn - Үгсийн сангийн хувьд маш эргэлзээтэй. Аль 2008 оны үед явж байсан үгсийн санг одоо болтол ашиглаж байгаа👎.
  • Aspell, Hunspell - Үгсийн санг засаж хөтлөх, шинэчлэл хийх, суулгаж тохируулах,.. гэх мэт асуудал их 😤.

Ингээд сүүлийн шийдэл нь өөрийнхөө хүсэл шаардлага, тулгардаг асуудлаа мэдэж байгаа хүн өөртөө зориулж хийхээс өөр аргагүй болов. Ингээд хэд хэдэн янзаар оролдлого хийсний эцэст 2 жилийн өмнөөс надад хамгийн тохиромжтой шийдэл нь ямар нэг байдлаар компьютер дээрээ суулгах эсвэл сүлжээгүй орчинд ажиллах биш. Зөвхөн хөтчийн хэмжээнд ажиллах, мэдээж ингэхдээ маш ойлгомжтой энгийн аль болох гаргасан алдааг нь анхааруулж өгөх тийм л бүтээгдэхүүн байх ёстой ойлгож авсан юм 🤩.

🌱 2019 оны дундуур гаргасан анхны Гүүш 0.2 хувилбар Alt text

🌼 2020 оны 12 сарын 14нд гарсан Гүүш 1.0 хувилбар. Alt text

  • Шинэ текст засварлагчтай болсон
  • Шөнө орой хүрц дэлгэц асуудалтай байсан тул dark mode оруулж ирсэн.
  • Үгсийн сангаас зарим алдаатай буруу үгсийг хасаж янзалсан.
  • UI/UX-г өөрийн шаардлага дээр үндэслэн сайжруулсан.

Хүний хэрэгцээ, шунал гэж хязгаар үгүй 🤤. Анх зөвхөн хялбархан үг үсгийн алдаа шалгаад дуусах ажил байсан бол Гүүш 1.0 нээж байгаа энэ цаг мөчид шинээр нэмэх шаардлагатай нэлээд хэдэн боломжийг орхигдуулснаа олж харлаа. Магадгүй цаг нар минь амжих юм бол дараа жилийн өдийд 2.0 дээр тэдгээр боломжуудыг танилцуулна 🧐.