🎊 Амь оров гэж


😷 Гэр, дэлгүүр гэсэн дэглэмд ороод багагүй хугацаа өнгөрлөө. Хорио цээрийн энэ хүнд дэглэм ч цааш дахин хэд хоног сунах нь тодорхой болов. Гэтэл энэ олон өдөр гэртээ хийцгүүрэх арга минь барагдсан мэт толгой дотор элдвийн бүтэх, бүтэхгүй санаа орж гарах нь улам олширч бөгс нь өтсөн амьтан шиг л байж суух аргаа олж ядан хэд хоног болов. Ингээд аргаа барсан ч юм уу? аятайхан санаа байсан ч юм уу блогоо дахин нээж үзье гэсэн саваагүй санаа минь энд хүргэв🤪.

Угаасаа элдэв шинэ, хуучин технологи сонирхон судлах, бага ч гэсэн туршиж оролдож өөрийн өчүүхэн 🧠-ны цангааг тайлах дуртай мань мэтийн нөхөрт бичиг цааснаас хол байдаг болохоор ноорог сараачих гэдэг тийм ч хялбар ажил биш ажээ🤫.

Олон ангитай цуврал шиг илүү дутуу юм нуршилгүй энэ нооргийг сараачих хүртэл шинээр юу юу туршиж ашиглаж байгаагаа тэмдэглэж үзвэл.

  1. Hugo 🪓
    Static Site Generator - энгийнээр хэлбэл ямар нэг хүнд, төвөгтэй элементгүй веб сайт хийхэд зориулсан багаж /мэдээж хүсвэл хүнд юм хийж болно л доо😈/. Hugo-г сонгох болсон шалтгаан нь маш энгийн, зүгээр л Go гэх хэл дээр бичигдсэн болохоор тэр👌. Харин багажийн хувьд бодож байснаас минь нь илүү хялбар эд болохыг сая нэг ойлгов. Хэрэв жижиг Landing Page хэрэгтэй гэвэл туршаад үзээрэй. Ямартай ч цөөхөн хуудастай энэ блогийг минь одоогоор 15ms-д бүрэн generate хийж байна.

  2. Github Actions 🦾
    Static Site-н нэг асуудал нь агуулга нэмэх эсвэл ямар нэг засвар өөрчлөлт хийх бүрдээ deploy хийх шаардлага гарна. Өөрөөр хэлбэл өөрчлөлт орох бүрд доорх хэдэн үйлдлийг ямар нэг байдлаар хийх хэрэгтэй болдог:

    • Сервер рүүгээ нэвтэрч орно😀
    • Хэдэн команд бичиж шинэ хувилбараа татаж авна
    • Магадгүй build хийж, deploy хийхэд шаардлагатай файлуудыг гаргана
    • Ингээд тэдгээр файлуудыг зохих хаягт хуулж🤔
    • Ганц нэг шалгах шаардлагатай зүйлс байвал шалгаад🤬
    • Серверээсээ гарснаар ажил дуусна🥱.

    Мэдээж ганц хоёр удаа хийхэд асуудалгүй боловч байнга ийм зүйл хийнэ гэдэг маний хувьд хүсэх зүйл биш шүү дээ😤. Харин энэ асуудлыг ганцхан тохиргооны файл бичсэнээр бүрэн автомат болгох боломжийг Github Actions олгож байгаа юм.

  3. Markdown 📃
    Static Site Generator-ийн нэг гайхамшигтай сайхан зүйл нь md форматаар буюу Markdown текст файл ашиглан нооргоо бэлдэх явдал🪁. Энгийнээр хэлбэл бяцхан дүрэмтэй текст файлаар ноорог бүрийг бичих гэж ойлгож болно. Энэ файл дээр ямар нэг төвөгтэй HTML Tag-ууд бичих шаардлагагүй, элдэв Office-н файлууд шиг онцгой программ шаардахгүй, хамгийн гол нь маш энгийн сурахад хялбар эд🤟.

Өөр бусад ашиглаж байгаа багаж хэрэгслүүд нь миний хувьд тийм ч шинэ биш тул дурдсангүй🙏.

Эцэст нь энэ хэдэн багаж бас бага сага ⏳цаг зарсны хүчинд блог минь дахин 🎉амь оров гэж!👼