📧 Email тааг ашиглацгаая!


Тааг/Tag/ гэхээр бараг л бүх хүмүүс мэдэх болсон. Жишээ нь Facebook орвол найз нөхдөө тааг хийнэ, Twitter орвол үзэл бодлоо хааш тааг/#tag/ хийж бичдэг. Харин бид имэйл хаяг дээр маань тааг ашиглах боломж байдгийг мартаад байна уу даа. Магадгүй технологийн талийнхан маань голдуу ашиглаад явдаг байх.

Тэгэхээр имэйл тааг ашиглах ердөө маш амархан имэйл хаяг дээрээ - эсвэл + тэмдэгт ашиглаад араас нь таагаа зааж өгөөд л болоо шүү дээ.

username@mail.address = username+tag@mail.address
username@mail.address = username+blog@mail.address
username@mail.address = username+facebook@mail.address

Гэхдээ мэдээж нэг зүйлийг санах хэрэгтэй зарим имэйл үйлчилгээ үзүүлэгчид имэйл таагийг дэмжихгүй байх магадлалтай ☝️

🤨 Ингэж ашиглах ямар ашигтай юм гэж асууж байх.
Тэгвэл миний хувьд имэйл таагийг хяналт тавих зорилгоор ашиглаж явдаг гэж хэлж болно. Харин зарим хүмүүс нэг хаяг дээр олон эрх нээх эсвэл inbox-оо цэгцтэй хөтлөх гэх мэт зорилгоор илүүтэй ашиглаад байх шиг харагддаг.

🤨 Яаж хяналт хийх юм гэж үү? Маш амархан бүртгүүлсэн сайт болгон дээрээ имэйл-ээ таагтай оруулаад л болоо. Жишээ нь Facebook дээр гэвэл jnaya+facebook@mail.com, Amazon дээр гэвэл тэгээд jnaya+amazon@mail.com гэх мэтээр. Одоо харин ямар нэг байдлаар миний мэдээлэл аль нэг үйлчилгээ үзүүлэгчээс алдагдах юм бол тэр дунд энэ тааг 🧬 маань хамт явах учир миний зүгээс хаанаас алдсан мэдээлэл болохыг хялбархан тодорхойлох боломжтой болж байгаа юм.

Илүү дэлгэрүүлж мэдэх хүсэлтэй бол доорх хаягуудаар орж нэг сонирхоод үзээрэй:

Ийм л энгийн 💩