🤩 Гайхалтай NFT


Интернэт, компьютер гэх ойлголтгүй бага байхдаа хэдэн архи, пивоны бөглөө хэсэг цуглуулсан 🤣. Удалгүй тэр бөглөө, таглаа нь ховор биш болж дараагийн шинэ хувилбарт шилжин янз янзын зурагтай бохины наадаг зураг цуглуулах болсон. Яагаад цуглуулахаа болсныг одоо санах юм алга. Магадгүй өнөөдрийг хүртэл цуглуулж байсан бол хөөрхөн дурсамжтай багагүй үнэ хүрэн цуглуулгатай сууж байхгүй юу. Энэ бол миний мэдэх цуглуулагчийн туршлага 🤪.

Тэгсэн сүүлийн хэд хоног blockchain дээрх ойлголтоо жаахан сэргээх санаатай 🤓 ганц нэг зүйл уншиж, салбарын мангасуудын яриаг сонсож авснаар цуглуулга гэдэг ойлголт гарцаагүй цахим орчинд нэгэн нэвтэрч эхэлснийг мэдэж авлаа 🤯.

Энэ бол NFT буюу Non-Fungible Token юм. Зарим хүмүүс ERC721 гэдгээр нь мэдэх байх. Өнөөдөр цахим орчинд байгаа ямар нэг зүйлийг бүрэн хамгаалж, эзэмших гэдэг бараг л боломжгүй мэт. Гэтэл энэ асуудлыг чухам шийдэж магадгүй гайхалтай шийдэл нь NFT токен болжээ. Миний хувьд CryptoKitties-ийг хэдэн жилийн өмнө сонирхож, туршиж байснаас өөр NFT токен дээр ойлголтгүй байсан. Гэтэл өнөөдөр маш олон сонирхолтой бүтээл, үйлчилгээ хэрэглээн нэвтэрсэн болохыг мэдэж авлаа. Зарим нэгээс нь дурдвал:

NFT токен ашиглан хийж болох зарим санаанаас дурдвал:

  • Dota2, LoL, CS:GO,… гэх мэт тоглоомын item, skin гэх мэт зүйлсийг NFT дээр гаргаж ирвэл ёстой нэг BOOOM!!! болох магадлалтай.
  • Мэдээж газар, байр байшин, элдэв ховор цуглуулга гэх мэт бие зүйлс дээр NFT токен гаргаж зах зээлийн эргэлтэд оруулж ирвэл бас их сонирхолтой.
  • Өөр нэг галзуудуу санаа гэвэл өнөөдөр том тоглоом бүтээнэ гэдэг маш их зардалтай ажил болчихсон тэгэхээр ICO загварыг ашиглан IIO буюу Intial Item Offering гэдэг байдлаар хөрөнгө босгож тоглоом хийж болох юм :D. Галзуу юм шиг боловч боломжтой 😎.

Уншиж судлах нэг хэрэг, харин оролдож үзнэ гэдэг илүү бодитой бас сонирхолтой туршлага болно шүү дээ 💩. Тийм болохоор дараагийн хэдэн сар NFT дээр бяцхан төсөл хийхээр бодож эхлэв…🙀