Шүүрэн шанага болсон Цаг-агаар.мн

Ойрд зав тун хомс байгаа болохоор олигтой постын санаач орж ирэхгүй явж байтал. Харин өнөөдөр бичихгүй л бол болохгүй нэг зүйл болоод цаг гаргаж пост оруулж сууна. За Цаг-агаар.мн хакдуулсан байна гэж та дуулав уу? ТВ-гээр хүртэл явсан сурагтай.

би жаахан хоцорсон ч гэсэн фэйсбүүк дээр байрлах “Монголын веб хөгжүүлэгчдийн бүлэг" дээрээс энэ тухай дууллаа. Тухайн үед цаг-агаар.мн сайтруу орж үзвэл нэг ийм зураг текст бүхий шоглох маягтай зүйл гаргаж байв. 



Энэ талаар мэдээлэл байгаа эсэхийг zone-h-руу орж харвал энэ hitler net-ээс аль хэд хоногийн өмнө нь crazy hacker гэх нөхөр 2012-08-31нд цаг-агаар.мн -ийг ухаад дээр нь тамга тэмдгээ үлдээгээд гарчихсан байх юм. Харин энэ мэдээллийг нь hitler net олж хараад алдаагаар нь дамжаад цаг-агаар.мн-ний нүүр хуудас дээр нь өөрийн тамга тэмдгээ сийлсэн бололтой. 

За нэгэнт ийм зүйл болсон бол одоо яалтай билээ. Харин хаагуур ямар алдаагаар нь орсон юм бол гээд цаг-агаар.мн -ний одоо ажиллаж байгааг нь сонирхож үзвэл зүгээр л шүүрэн шанага болчихсон юм байна. Хэн дуртай нь ороод юу дуртайгаа хийхээр тийм л хогийн сав болчихсон байна!. Хаа сайгүй hacked гэсэн хуудас, энд тэндгүй хөгжүүлэгчийн гаргасан алдаатай чухал мэдээлэл бүхий файл элдэв арын халга бас тэгээд болоогүй нөхөн сэргээх нөөц /backup/ файлыг нь дурын хүн татаж авах боломжтой гээд тоочоод байвал арай хэтэрхий болчихсон нэг сервер Монголд байдаг юм байна!. Энэ сайт дээр өөр хэлэх зүйл олдоогүй тул зүгээр л хэдэн дэлгэцийн агшингуудыг нь сонирхсон нь дээр байх.
 

Энд тэндгүй hacked гэсэн хуудас.


Ийм нэг арын хаалга.
 

Өөр нэг аргын хаалга гэхдээ илүү нээлттэй!.
 

Чухал мэдээлэл бүхий файлууд нь нэг ийм байдалтай. Анх энэ файлуудаас л болж хакдуулсан байх. Өгөгдлийн сангаар нь дамжиж цааш орсон байх гэж таамаглаж байна.
 

Одоо цаг-агаар.мн -ийг хариуцаж байгаа нөхөр ямартай ч эхлээд сайтаа хэсэг хугацаанд хаагаад энэ мэт хог новшнуудаас нь салгаад дараа нь ажилд оруулсан нь дээр болов уу ахин дахин hacked гэж заваарахгүй!.

Магадгүй хамгийн зөв шийдэл нь бүгдийг шинээр эхэлсэн дээр байх!

security hacked tsag-agaar.mn deface
  1. naranbat posted this
comments powered by Disqus